“100
мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй
орон сууцны зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБСайд
Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар 2012 оны хоёрдугаар
сарын 21-ны өдөр гарын үсэг зурж баталсан билээ. Энэхүү орон сууцны
зээлийн журам, нөхцлийг дор танилцуулж байна.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөл шаардлага
Зээлийн
нөхцөл
Зээлдэгчийн хувьд:
-Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан иргэн байна.
-Зээлдэгчийн сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.
-Зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.
-Хөтөлбөрт оролцогч арилжааны банкны /цаашид арилжааны банк гэх/ бусад шалгуурыг хангасан байна.
Зээлийн зориулалт, шаардлага
-Зээлийн зориулалт: “100 мянган айлын орон сууц” –ны
жагсаалтад багтсан 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас
иргэд худалдан авахад зориулна.
-Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55м2 –аас ихгүй байна.
-Зээлийн хэмжээ: 50.0/тавин сая/ төгрөг хүртэл байна.
-Зээлийн хүү, хугацаа: Зээлийн хүү жилийн 6 хувь, хугацаа нь 20 хүртэл жил байна.
-Худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Урьдчилгаа төлбөр нь худалдан авах орон сууцны үнийн 10 хувиас доошгүй байна.
-Барьцаа: Зээлийн барьцаа нь зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц байна.
-Зээлийн хугацаанаас нь өмнө урьдчилж төлөх:
Зээлдэгч хүүгийн зардлаа бууруулах үүднээс гэрээнд заасан хуваарьт
төлбөрөөс урьдчилан төлж болох бөгөөд зах зээл ашигласан хугацаагаар
хүүг тооцно.
Н.Дэлгэр Эх сурвалж www.shuud.mn