ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
print
Ерөнхийлөгч Ч.Нэргүй
Юун түрүүнд манай компанийн цахим хуудсанд зочлож буй эрхэм Танд баярлалаа.

Төмөрт Транс ХХК нь үүсэн байгуулагдсан цагаасаа улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмрээ оруулах, компанийн бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн өндөр хариуцлагатай ажиллах зорилтуудыг өмнөө тавьж, ажиллаж байна. Үйл ажиллагааны хувьд барилгын төмөр болон төмөр бэлдэцийн гадаад, дотоод худалдааг голлон эрхлэдэг, салбартаа андагч бөгөөд тэргүүлэгч байгууллага юм. Мөн манай хамт олон ОХУ, БНХАУ, ПОЛЬШ, ЧЕХ, ИТАЛИ, СОЛОНГОС зэрэг улсуудад албан ёсны төлөөлөгчийн газраа ажиллуулж, цар хүрээгээ нэмэгдүүлж чадсан нь бидний хувьд томоохон амжилт юм. Үүгээр зогсохгүй бид бизнесийн бусад салбаруудад хөрөнгө оруулалт хийж шинэ дэвшилтэт технологи бүхий үйлдвэрүүдийг монголдоо нэвтрүүлж ажиллаж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэхүү хөрөнгө оруулалтуудыг хийж, хүрээгээ тэлсэн нь бидний найдвартай худалдан авагч харилцагчид та бүхний хамтын ажиллагааны хүч хөдөлмөр билээ. Тиймээс олон жил бидэнтэй хамтран ажиллаж, бидний үйл ажиллагааны амжилтын үндэс болсон нийт байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Мөн шинээр бидэнтэй хамтран ажиллах, ажил хэрэгч харилцаа үүсгэх, түүнийгээ өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй хүмүүсийг талархан хүлээн авахад манай байгууллага хэзээд бэлэн байна.

Эцэст нь дурдхад эдийн засаг улам бүр даяаршиж буй энэ цаг үед Төмөрт Транс ХХК нь монголдоо төдийгүй, олон улсын зах зээлд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, амжилт бүтээлээрээ Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн ажиллаж чадна гэдэгт манай хамт олон итгэл төгс байдаг. Та бүхний ажил хөдөлмөр, бизнест тань өндрөөс өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Хүндэтгэсэн Төмөрт Транс группын ерөнхийлөгч Ч.Нэргүй