БАРАА МАТЕРИАЛ НИЙЛҮҮЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
print
ХӨЙБЭ ТАНГГАН ГРУПП / HEBEI TANGGANG GROUP /

БНХАУ-ын Хөбэй /Hebei/ аймаг нь ган үйлдвэрлэх чиглэлээр улсдаа 5 жилийн турш тэргүүлж буй аймаг. Одоогийн байдлаар Хөбэй аймагт нийт 200 гаруй гангийн үйлдвэр ажиллаж байна. Уг үйлдвэрүүдэээс хамгийн ретинг өндөртэй том нь Хөбэй Тангган групп юм. Хөбэй Тангган группыг Тангган, Шунган, Шинган хэмээх ган үйлдвэрлэгч 3 том групп нийлж үүсгэн байгуулсан. Хөбэй Тангган группын нийт хөрөнгийн сан нь 57,6 тэрбум юань. Энэ групп нь 1 жилд 16,07 сая тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 49,1 тэрбум юаны ашиг олдог томоохон хэмжээний үйлдвэр юм.

ХӨБЭЙГИЙН ТӨМӨР БОЛОН ГАНГИЙН ҮЙЛДВЭР / HEBEI IRON AND STEEL /

2008 онд БНХАУ-ын засгийн газрын шийдвэрээр Тангшан болон Хандан төмөрлөгийн компаниудыг нэгтгэж Hebei Iron and Steel группыг үүсгэн байгуулсан. Нэг жилд 30 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай. Бүх төрлийн ган төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэж тусгай аргаар цайрддаг. Бүтээгдэхүүнээ олон улсад экспортлон гаргадаг. ИСО стандартыг нэвтрүүлсэн, олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Энэ ч утгаараа Хөбэйгийн төмөр болон гангийн үйлдвэр нь Хятадын хамгийн том гангийн үйлдвэр юм. Тус үйлдвэрийн 60% нь Хятад улсын засгийн газрын харьяа хяналтанд байдаг байна.

ӨМӨЗО-ны “Бао Ган” төмрийн үйлдвэр / BAOGANG IRON STEEL /

Бао ган нь Хятад улсдаа үйлдвэрлэлийн хэмжээгээрээ 3-рт ордог том төмөрлөгийн үйлдвэр төдийгүй дэлхийд гангийн үйлдвэрлэл болон хэрэглээгээрээ тэргүүлдэг.
Бүтээгдэхүүнүүд: primarily carbon, stainless and specialty steel, which it makes into billets, tubes, pipes, bars, and plates; the company also makes iron and tin products both in China and abroad.

Бао ган нь жилд 44,5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Улсын үйлдвэр бөгөөд 20 салбартай, 40 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортлодог, дурьдвал Европ, Өмнөд солонгос, Америкийн нэгдсэн улс зэрэг болно.