ЭРДЭНЭТ ХОТЫН ХҮҮХДИЙН ПАРК
print
Энэхүү парк нь эх орны хувь заяа ирээдүй болсон хүүхэд залуучууд Монгол орны нийт хүн амын бараг талаас илүү хувийг эзэлж байгаа энэ үед Эрдэнэт хотын нүүр царай болсон хүүхэд залуучуудын хүмүүжлийг зөв төлөвшүүлж тэдний бие бялдарын өсөлтийн эрүүл орчинг бүрдүүлэх улмаар хотынхоо өнгө үзэмжийг өөрчлөх зорилгоор Хүүхэд залуусын баяр баясал бялхаж, инээд хөөр цангинасан элэгсэг дулаан уур амьсгалтай цэвэр ариун орчин байх Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн юм.

Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн орчин үеийн тоглоом, техник хэрэгслээр тоноглогдсон шинэлэг сэдэл зохион байгуулалттай, цэцэрлэгжилт нь зүлэг мод бут сөөг цэцгийн мандал ихтэй авто болон явган зорчигчдын тусгай замтай, авто зогсоолтой, түргэн хоолны газар, үйлчилгээний мини салбаруудтай тэдгээр нь хүүхэд залуучуудын сэтгэл санаанд бүрэн нийцсэн байхаас гадна алив хорт муу зуршлын үр дагаваргүй байхаар хийгдсэн юм.

Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд Алсыг харагч, Агаарын дугуй, Эргэдэг морь, Гинжит савлуур, Галзуу хулгана, Жижиг цахилгаан машин, Хиймэл нуур цөөрөм түүнд хөвөх завиуд зэрэг тоглоомууд байхаас гадна залуучуудын төгөл, нийтийн цэнгээнт бүжгийн битүү болон задгай талбай, задгай театр, хөгжмийн эгшигээр цацрах усан оргилуур, улиралын чанартай өвөл каток болж хөрвөх усан бассейн, наран шарлагын элсэн талбай, үлгэрийн гэр, төөрдөг байшин, спорт тоглоомын талбай байх болно.

Түүнчлэн Хотынхоо түүхэн хөгжил цэцэглэлтийг харуулсан хотоороо аялах болон ГОК -н бяцхан маф бий болгох санал ч бидэнд байгаа Энэхүү бүтээн байгуулалтын ажил одоо 60%-тай явж байгаа ба бэлэн суурилуулагдсан тоглоомуудаараа хүүхэд багачууддаа үйлчлэх ажлыг 2009 оны 6-р сарын 1-ээс эхлүүлсэн.

ХАЯГ : Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Ажилчны гудамж, "Төмөрт транс" ХХК-ний байр

УТАС : 7017-6562, 7017-6564

И-МЭЙЛ : info@tumurttrans.mn, tumurttrans_mn@yahoo.com