БАРИЛГА УГСРАЛТЫН “УУГАН ГЭГЭЭ” ХХ КОМПАНИ
print
Төмөрт транс ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны нэг чиглэл нь барилгын материалын худалдаа, барилга угсралт бөгөөд 2008 оноос барилгын материалын үйлдвэрлэл, барилга угсралт, заслын ажлыг гүйцэтгэж эхэлсэн.

2012 онд 16 давхар иж бүрэн барилга угсралт хийх тусгай зөвшөөрөл бүхий “Ууган гэгээ” ХХК салбар компанийг байгуулсан. Одоогоор компанид удирдах болон ИТА-8, үндсэн болон гэрээний 40 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс: Зөвлөх инженер-2, Барилгын инженер-3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер-1, Сантехникийн инженер-2, Цахилгааны инженер-1, Цахилгаан техникч-2, Мэргэшсэн инженер-1 ажиллаж байна. Эдгээр ИТА болон мэргэжлийн ажилчид нь тус тусын мэргэжлийн дагуу барилгын салбарт 5-20 гаруй жил ажилласан туршлагатай. Манай компани нь барилгын төрөл бүрийн ажилд шаардагдах машин механизм, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хийгдсэн барилга обьектуудыг чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч захиалагч байгууллагуудтай байнга холбоотой ажилладаг.

Ууган гэгээ ХХК компани нь Монгол улсын Барилгын тухай хууль, бусад хууль, тогтоомжийн хүрээнд, Барилгын норм ба дүрмийг чанд баримтлан ажилладаг.
Гүйцэтгэсэн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлуудаас дурдвал:
2008
  • УБ хот БГД 16-р хороололд JDL зочид буудлын барилга
  • “Монхорус” ХХК-ийн захиалгаар оффис худалдаа үйлчилгээний барилгын карказ цутгалт
2009
  • “Гурван мөнх хаан” ХХК-ийн захиалгаар “Stars” үйлчилгээний төвийн зоорь бүхий 5 давхар өргөтгөлийн барилгын ажил
  • “Ноёд” группын захиалгаар Sky Tower 32 айлын орон сууцны заслын ажил, Амины орон сууц, хаусын угсралт
2010
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэ суманд “Егүзэр хутагтын музей, Хатагины Хар сүлдний тахилгын өргөө” барилга угсралтын ажил
  • “Мон-Оргил” ХХК-ийн захиалгаар “Complex” барилгын материалын худалдаа үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулсан.
2011
  • Төв аймгийн Зуунмод сумын Хүүхдийн сувилгаа чийрэгжүүлэлтийн төвийн барилгын засварын ажил
  • Иргэн Гантулгын захиалгаар Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд 5 давхар 3980 м2 “Гурван баян” үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулж хүлээлгэн өгсөн.
2012
  • СХД-ийн 19-р хороо 1-р хороололд 12 давхар 96 айлын орон сууцны барилгын гүйцэтгэлийг хийж байна.
2013
  • СХД-ийн 19-р хороо 1-р хороололд 12 давхар 96 айлын орон сууцыг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.
2014
  • СХД-ийн 19-р хороо 1-р хороололд “Ууган гэгээ хотхоны 2-р ээлжийн барилга угсралтын төлөвлөгөө гаргаж ажил гүйцэтгэлээ эхлэхэд бэлэн болж байна.

ХАЯГ : Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20-р хороо, Ажилчны гудамж, "Төмөрт транс" ХХК-ний байр

УТАС : 7017-6562, 7017-6564

И-МЭЙЛ : info@tumurttrans.mn, tumurttrans_mn@yahoo.com