КОМПАНИЙ ТҮҮХ
print
~ 2013 ~
  • 12 давхар 96 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгаж улсын комиссд хүлээлгэн өгөхөд бэлэн болголоо.
  • Итали улсын Валфер групптэй хамтран “Ган зангилаа” арматур хэлбэржүүлэх бүрэн автомат үйлдвэрийг Монголд анх удаа байгуулан ажиллууллаа.
~ 2012 ~
  • 21-р хороололд 800мкв, 3 давхар нийтийн орон сууц худалдаж авсан
  • БНХАУ-ын Door of Life брэндийн цэвэр модон хаалга болон Гонконгийн KAKA брэндийн паркетэн шалны албан ёсны гэрээт борлуулагч болж бүтээгдэхүүний үзүүлэнгийн танхимыг орчин үеийн интериэрээр тохижуулсан.
  • Польш улсын Instal Plast компаний хуванцар хоолой холбох хэрэгслийн албан ёсны борлуулагч болж худалдааны үйл ажиллагааг эхлүүлэв.
  • 96 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж 8 давхар хүртэл цутгалтын ажлыг хийв.
  • 5000мкв авто баазын зориулалттай газрыг худалдан авч ШТС-ийг шинээр ашиглалтанд оруулав.
  • Тээврийн компанидаа 25 тн-ийн 10ш авто самосмол худалдан авч парк шинэчлэл хийв.
  • Авто тээврийн баазийг өргөжүүлэн иж бүрэн тээврийн үйлчилгээ үзүүлэх ”Төмөрт Хурд” ХХК охин компанийг байгуулав.
  • Төмөрт төгс хийц ХХК охин компанийн оффисын барилгыг барьж ашиглалтанд оруулав.
  • Төмөр хийцийн үйлдвэрийн цехийг өргөжүүлэн “Төмөрт Төгс Хийц” ХХК охин компанийг байгуулав.
~ 2011 ~
  • Авто тээврийн баазад 60тн-ийн даацтай FAW маркийн ачааны машин 4ш худалдан авч парк шинэчлэл хийгдсэн.
  • ОХУ-ын Эрхүү хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээв.
  • Бүх төрлийн төмөр хийц эдлэл хийх иж бүрэн тоноглол бүхий үйлдвэрийн цех ашиглалтанд оруулав.
  • Трубаны үйлдвэрийг албан ёсоор нээж, анхны бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүллээ.
~ 2009 ~
  • 2009 оны 6 сарын 1-нд Эрдэнэт хотод Хүүхдийн парк ашиглалтанд оруулав.
  • “Замын Үүд”-д бараа материалыг шуурхай ачуулах, тээвэрлэлтийн асуудал хариуцсан байнгын төлөөлөгч ажиллуулж эхлэв.
~ 2008 ~
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян 5-р багийн нутагт трубаны үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэв.
  • Зочны үйлчилгээг бүрэн хангах, үйлчилгээний цогцолбор бүхий 6 давхар зочид буудал барьж ашиглалтанд оруулав.
~ 2006 ~
  • СХД-ийн 21-р хороололд 3 давхар үйлчилгээний барилга барьж ашиглалтанд оруулав.
  • Нийтийн үйлчилгээ, Оффис, Үйлдвэрлэл инженерийн барилга байгууламжийн угсралт хийх барилгын хэсэг байгуулан ажиллаж эхлэв.
  • Орон нутагт ачаа тээвэрлэх ачаа тээврийн авто бааз байгуулан тээвэр хийж эхлэв
~ 2005 ~
  • Төв аймгийн Жаргалант сумын нутагт 450 га газар үр тариа, төмс хүнсний ногоо тариалж эхлэв. Одоо “Зөөхий алтан буудай” ХХК /охин компани/ болон өргөжсөн.
  • Компаний дэргэд барилгын материалын дэлгүүр ажиллуулж эхэлсэн нь одоо “Төмөрт хишиг” ХХК /салбар компани/ болон өргөжсөн.
  • 2005 оны 1-р сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод албан ёсны төлөөлөгчийн газраа нээв.
  • 2005 оны 9 сарын 19-ны өдөр өөрийн Оффисын байрыг бүрэн ашиглалтанд оруулав.
  • 2005 оны 1-р сарын 21-ны өдөр “Төмөрт транс” ХХК-г албан ёсоор байгуулав.
~ 2000 ~
  • Одоогийн “Төмөрт транс” ХХК-ийн байран дээр шилжин ирж, үйл ажиллагаа явуулах талбайгаа өргөтгөж, жижиглэн худалдаа болон бөөний худалдааны 2 хэсэгтэй болов.
~ 1997 ~
  • Төмрийн худалдааны захыг одоогийн “Гурвалжин” барилгын материалын захын байран дээр анх байгуулав.