НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
print
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Үнэнч, шударга ажилдаа хариуцлагатай ханддаг
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай
  • Шинийг эрэлхийлэгч, идэвхи санаачлагатай
  • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Д/д Ажлын байрны нэр Ажлын байр тавигдсан хугацаа Анкет бөглөх эцсийн хугацаа
1 САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ   2012-8-7 2012-8-30
дэлгэрэнгүй »

Монголын Ипотекийн Корпораци ХХК нь Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог бий болгох үүднээс санхүүгийн зах зээлийн хэрэгслэлүүдийг ашиглан дотоод, гадаадын зах зээлээс дунд болон урт хугацааны санхүүжилтийг татан нэмэгдүүлэх замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжин хөгжүүлэх зорилго, чиглэл бүхий байгууллага юм.

Ажлын байрны үндсэн зорилго:

  • Компанийн хөрөнгө оруулалт, үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
  • Компанийн санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаасжуулалтын үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах
  • Компанийн санхүүгийн үйл ажиллагаанд анализ хийн эрсдэлийн удирдлагаар хангах
  • Монгол улсад орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах .
  • Компанийн санхүү, хөрөнгө удирдлагын ажилтнуудыг удирдлагаар хангах
Ажил байранд тавигдах шаардлага:

  • Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Банк,санхүүгийн болон аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн удирдлага, төлөвлөлт болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 3-5 жил ажилласан туршлагатай.
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.
  • Хэрэглээний болон санхүүгийн программ хангамж ашиглах чадвартай.
  • Мэргэшсэн нягтлан бодогч (CPA) болон Мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) байвал давуу тал болно.
  • Санаачлагатай, багаар болон бие даан ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай.
  • Тогтвор сууршилтай ажиллах хүсэлтэй,
Бүрдүүлэх материал :

  • Дипломын хуулбар / Нотариатаар батлуулсан байх /
  • Иргэний үнэмлэх /Нотариатаар батлуулсан байх/
  • Анкет/ CV /

Хэрвээ та дээрх шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа бол онлайн анкетыг бөглөн hr@tumurttrans.mn хаяг руу илгээнэ үү. Жич: Манай компани хийж бүтээх тэмүүлэл дүүрэн чадварлаг залууст үргэлж нээлттэй тул Таны сонирхсон ажлын байр энэхүү жагсаалтад байхгүй хэдий ч Та өөрийн ур чадвар, дадлага туршлагаа бүрэн илэрхийлэх намтар (CV)-г hr@tumurttrans.mn хаягаар илгээж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 70-176562 утсаар авах боломжтой.