ҮЙЛ АЖИЛЛАГАА
print
  ТӨМӨРТ ТРАНС ГРУПП НЬ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ЦАГААСАА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАН БИЕЛҮҮЛЖ ИРСЭН.

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД БАРИМТЛАДАГ БОДЛОГО:

  Төмөрт Транс групп нь сайн дурын үндсэн дээр буяны болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа ивээн тэтгэн, зохион байгуулж, хандив туслалцаа өгч нийгэм төвтэй хүн рүү чиглэсэн бодлого баримтладаг. Төмөрт Транс группын нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачилан зохион байгуулдаг үйл ажиллагаануудаас онцлон дурдвал:

ХҮМҮҮНЛЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР:

  Төмөрт Транс групп нь жил бүр “Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг”- ийн хараагүй иргэдэд эд материалын туслалцаа үзүүлдэг. Мөн СХД-ийн 20-р хорооны ахмадуудад тогтмол сар шинийн баярт нь зориулж тавагийн идээ бэлэглэдэг. Эдгээрээс гадна  олон, олон хандив тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулдаг юм.

СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР:

  Төмөрт Транс ХХК нь спортын төрлийн олон үйл ажиллагааг санаачилан зохион байгуулдаг, спортыг дэмжигч байгууллага юм. Уг арга хэмжээнүүдээс онцлон дурдвал “Төмөрт Транс мастер кросс” авто уралдаан. Энэхүү авто уралдааны ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар 6 жил, Монголын “Авто мастеруудын холбоо”-той хамтран мөн 6 жил зохион байгуулагч байгууллагаар ажилласан.
   “Монголын авто мастеруудын холбоо” манай байгууллагын нийгмийн оролцоог өндрөөр үнэлж “Шилдэг ивээн тэтгэгч байгууллага” “Хүндэт өргөмжлөл” зэрэг хүндтэй шагналуудыг бидэнд хаяглан олгосон юм.

Үүнээс гадна манай байгууллага спортод хүч үзэж яваа залуусын нутгийнхаа болон монголынхоо нэрийг тив дэлхийд гаргах боломжийг нээж өгөх зорилгоор хандив, дэмжлэг туслалцаа тогтмол үзүүлж ирсэн. Бидний дэмжлэг туслалцаа ч нүдээ олж манай залуусаас тив дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарч байна.Тухайлбал: Кик бокс, гардан тулааны мастер Ж.Мөнхбаяр дэлхийн дэвжээнээс хүрэл медаль авч монгол улсынхаа нэрийг тив дэлхийд гаргасан нь бахдууштай явдал болсон билээ.